Interview with Batsukh Donorov

Published 2016-03-24.
Та хэзээнээс зохиол бичиж эхлэв?
Би бүр багаасаа л богино шүлэг, өгүүллэг бичих дуртай байсан.
Та "Говийн нууц" зохиолоос гадна өөр уран бүтээл хийж байгаа юм?
Тиймээ, өөр хоёр ч зохиол бичиж эхлээд байгаа. Чингис хааны дүү Хасарын тухай кино зохиол нь эхлээд бэлэн болно.
Таны номыг би интернэт-ээс олон жилийн өмнө уншиж байсан. Тун сонирхолтой зохиол байж билээ. Одоо гарч буй хувилбар нь өмнөхтэйгээ яг адил уу?
Интернэт дээр анх бүлэг бүлгээр нь шууд зохиогоод тэр дор нь оруулж байлаа. Тиймээс нягталж найруулаад дууссан сүүлчийн хувилбар нь илүү сайн бүтээл болсон. Зохиолдоо цөөн хэдэн бүлэг хүртэл нэмэж оруулсан.
Таны зохиолоор кино хийхийг хүссэн хүмүүс байдаг гэж дуулсан. Тэдэнтэй холбоотой байгаа юу?
Тиймээ, тэр талаар ярилцаж байгаа.
Таны дараагийн бүтээлүүд голдуу зөгнөлт зохиол байх уу?
Үгүй ээ. Түүх домог хосолсон кино зохиол бичээд дуусч байна. Мөн Америкад амьдардаг Монголчуудын тухай өгүүлсэн тууж талдаа хүрээд байна. Богино өгүүллэгүүд ч бичих санаа байгаа.
Та ном бичээгүй үедээ юу хийдэг вэ?
Би ажлынхаа чөлөө заваар л юм бичиж байгаа хүн. Өөрөөр хэлбэл ажил, амьдралаа зохицуулаад үлдсэн цагт нь уран бүтээл оролдож байна.
"Говийн нууц" зохиолын санааг хаанаас олов?
Индиан Жонс олон улс оронд очиж адал явдалтай учирдаг тухай хэд хэдэн кино бий. Хэрэв тэр хүн Монголд ирсэн бол түүнтэй юу тохиолдох байсан бол гэж төсөөлөөд л бичлээ.
Номон дотор байгаа зургуудыг хэн зурсан юм бэ? Бас хавтас?
Зургуудыг би өөрөө зурсан. Хавтсыг нь ч өөрөө бүтээсэн юм.
Таны хобби вэ?
Би байгалын үзэсгэлэнтэй газрын зураг авах дуртай. Цэцэгний зураг авах бүр дуртай.
Та яруу найраг сонирхдог уу?
Тиймээ. Ганц хоёр шүлэг хүртэл бичсэн. Түүнийгээ Facebook дээрээ тавьсан шүү.
Smashwords Interviews are created by the profiled author or publisher.

Books by This Author

Говийн нууц
Price: $5.99 USD. Words: 63,660. Language: Mongolian (Cyrillic script). Published: March 29, 2016 . Categories: Fiction » Science fiction » Adventure
Монголын говьд 1920-иод оны эхээр Америк хүмүүсээр удирдуулсан эрдэм шинжилгээний баг ямар адал явдалтай аялсан тухай энэ номноос уншиж сонирхоорой.